СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-01-06

М.Ганбаатар: 150 тонн түлш үйлдвэрлэдэг шугамд гал гарсан ч нийлүүлэлт хэвийн үргэлжлэх болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

СХД-т байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт гал гарсан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл галын шалтгаан нөхцөл, түлшний нийлүүлэлтийн талаар тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал мэдээлэл өглөө. 

“Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар: 

-“Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт нийт 4 үйлдвэр ажилладаг.. Гал гарсан үйлдвэрийн нэг шугам үндсэндээ өнөөдрөөс ажиллахгүй болж байна гэсэн үг. Иймд Зүүн бүсийн зургаан бүсийн нэг шугам нөөцөд байдаг. Ингээд тус шугамыг ажилд оруулж, түлшний хангалтыг хэвийн үргэлжлүүлэхээр болсон. .

Нэг шугам өдөртөө 150 тонн түлш үйлдвэрлэдэг хүчин чадалтай. Зүүн болон баруун бүсийн үйлдвэр нийлээд өдөрт 3000-3600 тонн түлш үйлдвэрлэж, нийлүүлдэг.

Хатаах шугамын хувьд 180 градуст түлшийг хатаадаг, бага зэргийн өөрчлөлт гарахад гал гарах өндөр эрсдэлтэй гэж үздэг. Манай үйлдвэр дотроо галын гурван машин, гал унтраах 25 бие бүрэлдэхүүнтэй. Тухайн бие бүрэлдэхүүн гал гарсан үед цаг алдалгүй галыг тогтоох үүрэгтэй. Энэ ч үүргийн дагуу өнөөдөр галыг алдалгүй унтраалаа. . Нэг хүн үйлдвэрийн байранд байх эмнэлэгт тусламж авсан.

Иргэддээ хандаж хэлэхэд гал гарсны улмаас түлшний нийлүүлэлтэд өөрчлөлт гарахгүй, хэвийн байх болно гэдгийг дурдмаар байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
192.82.78.202

Үйлдвэр нь хүнд нөхцөлд ажилладаг юм байна цаашид хэвийн ажиллаж түлш тасрахгзй юм байна

Зочин
2 жилийн өмнө
192.82.88.87

Одоо гол нь дахин ийм байдал гал давтан гаргахгүй талаар маш шуурхай яаралтай зохион байгуулалтын болон гал түймэрээс урьдчилан сэргийлэх талын арга хэмжээ авах хэрэгтэй шүү..

Д.Бямбадорж
2 жилийн өмнө
192.82.65.120

Олон түмнийг гал алдуулахгүй гэж өдөр шөнөгүй ачаалалтай ажилладаг танай хамт олон энэ хүндрэлээ богино хугацаанд хэвийн горимд оруулж үйлдвэрийнхээ үйл ажиллагааг тогтворжуулан ажиллахыг хүсье. Та нар чадна. Амжилт

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.