Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт 3 ширхэг барилга шатаж байна гэсэн дуудлага өнөө өглөөний 05:06 цагт НОБГ-т ирсэн байна.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм.
“Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэр нь дөрвөн цехтэй нэгдүгээр цехэд гал гарсан гэх мэдээлэл байгаа юм. Нийслэлийн иргэдийг сайжруулсан түлшээр хангадаг үйлдвэрт гал гарснаар цаашид түлшний нийлүүлэлт хэвийн байх эсэхэд тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал мэдээлэл өгснийг энд дарж уншна уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.