Шинэ сэргэлтийн бодлого батлагдснаар холбогдох хуулиудад өөрчлөлт орж эхлэх гэж байна. Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу тендер шалгаруулалтыг хүний оролцоо багатай, ил тод шуурхай болгох чиглэлийг тусгаж хуулийн төсөл боловсруулжээ.
Засгийн газар "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
-Нэг тендерийг шалгаруулахад зарцуулдаг хугацааг 20 хоногоор хэмнэнэ
-Тендерийн худалдан авах ажиллагаанд дотоодын бүтээгдэхүүнийг импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдүүлэхгүй
-Худалдан авах ажиллагааг зохион байгуулж буй этгээдийн хариуцлагыг нэмэгдүүлж хууль зөрчсөн бол ажлаас халах шийтгэл оногдуулна
-Гэрээгээ биелүүлээгүй аж ахуй нэгжийг хар жагсаалтад бүртгэх зэрэг өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.