Монгол улсын Засгийн газрын хуралдааны дараа хийсэн мэдээллийн цагаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ковид-19-ийн омикрон хувилбар Монголд илэрсэн байж болзошгүй талаар дараах зүйлийг ярилаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Дэлхийн 138 оронд омикрон хувилбар бүртгэгдээд байна. Зарим улсад өдөрт 200-400 мянган хүн тус хувилбараар өвчилж байна. Эмнэлзүйн судалгаагаар халуурах, толгой өвдөх, үе мөч өвдөх, ханиах, хоолой өвдөх шинж тэмдэг илэрч байгаа. Манай улсад 12 дугаар сарын сүүл, энэ оны эхээр тохиолдлын тоо нэмэгдэж эхэлж байна. Энэ нь шинэ жилийн баяр, цэнгүүнтэй холбоотой юм.
Омикрон хувилбар бүртгэгдсэн цагаас эхлэн хилийн тандалт, халдвар хамгаалалтаа эрчимжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 104 онгоц ирсэн ба үүгээр 411 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн. Түүн дотроо 244 энхийг сахиулагч байснаас 231 нь батлагдсан ба энэ сарын 3,4-нд эдгээд гарсан. Манай улсад омикроныг тодорхойлдог аппаратыг суурилуулж, өнгөрсөн сарын 20-доор эхэлж шинжилгээ хийж эхэлсэн. Одоогоор шинжилгээний хариунууд эцэслэгдэж гараагүй байгаа ба тодорхой үе шаттай байдаг. Мөн 11,12 энэ нэгдүгээр сарын 100 сорьцыг Япон улс руу явуулсан ба хариу нь энэ сард ирэх ёстой. Энхийг сахиулагчдын ПСР шинжилгээгээр хэд хэдэн тохиолдол омикрон байх магадлалтай гэж заасан ч энэ нь баталгаатай биш, дахин оношлох явц хийгдэж байна. 100 сорьцыг Япон улс руу илгээсэн, энэ сарын сүүлээр хариу ирнэ. Омикрон хувилбар манай улсад тархах нь цаг хугацааны асуудал юм гэв.