СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Францын хамгийн алдартай ихэр коронавирусийн улмаас нас баржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Францын хамгийн алдартай ихэр болох Игорь ба Гришка Богданов нар коронавирусээр өвчлөн, эмнэлэгт хэвтэж байгаад хоорондоо зургаан хоногийн зайтай нас баржээ. 72 настай ихэр ах дүү цар тахлын эсрэг вакцин тариулаагүй байсан аж. 

Тэд 1980-аад онд шинжлэх ухааны сэдэвт "Temps X" гэх телевизийн шоу нэвтрүүлгээрээ алдарт хүрсэн бөгөөд түүнээс хойш байнга олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн юм.

Богданов ихрийн дотны найз Пьер-Жан Чаленсоны хэлснээр, аж. Түүнчлэн тэрээр "Хүмүүс тэднийг вакцины эсрэг байсан гэж ярьж байна. Гэхдээ энэ огтхон ч үнэн биш. Тэд хууч өвчингүй бөгөөд амьдралын эрүүл хэв маягтай байсан тул коронавирусийн эрсдэлд ороогүй гэж үзэж байсан" хэмээн нэмж хэлжээ.

Игорь, Гришка хоёр нь Австрийн язгууртан гэр бүлээс гаралтай бөгөөд сонин содон байдлаараа нэрд гарсан билээ. юм.

Гэвч Богданов ах дүүс өөрсдийгөө гоо сайхны мэс засал огт хийлгээгүй гэж мэдэгдсээр ирсэн бөгөөд "Бид харь гаригийнхан шиг царайтай гэдгээрээ бахархдаг" хэмээн хэлж байжээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.