СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сурагчдаа вакцин тарьсан багшийг баривчилжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

АНУ-ын Нью Йорк мужийн нэгэн ахлах сургуулийн багш 17 настай сурагчдаа коронавирусийн эсрэг вакцин тарьсан нь ил болсны дараа түүнийг баривчилсан гэж албаны хүмүүс мэдэгджээ.

Гэхдээ түүний сурагч өөрөө вакцин тариулахыг хүссэн гэж Руссо мэдүүлсэн байна.

Цагдаа нар 54 настай багшийг Шинэ жилийн баярын орой баривчилсан бөгөөд түүнийг мэргэжлийн үйл явцыг зөвшөөрөлгүй гүйцэтгэсэн гэх хэрэгт буруутгаж байгаа юм. Шүүх хурал энэ сарын 21-нд товлогдсон ба хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол тэрээр дөрвөн жилийн хорих ял авч магадгүй аж.

Вакцины тарилга үйлдэх нь өндөр эрсдэлтэй ажил бөгөөд эмч болон тусгай зөвшөөрөлтэй эмнэлгийн ажилтнууд вакциныг хуурамч биш эсэхийг баталгаажуулж, хугацаа нь дууссан эсэхийг шалгах үүрэгтэй байдаг.

АНУ-д одоогийн байдлаар зөвхөн "Пфайзер" вакциныг 18-аас доош насны иргэдэд тарихыг зөвшөөрөөд байгаа юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.