Хэдхэн хоногийн дараа эхлэх (нэгдүгээр сарын 9-ны өдөр эхэлнэ) Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны эхний Хацү башёд Таганоүра дэвжээний 14 бөх ковидын улмаас өнжихөөр боллоо.
Таганоүра дэвжээний эзэн болон хоёр залуу бөхийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсны улмаас тус дэвжээний 14 бөх Хацү башёг өнжихөөс аргагүй боллоо. Тус дэвжээний тэргүүн бөх болох экс озеки Такаясүгээс гадна санданмэ, жонидан, жонокүчи зиндааны залуу бөхчүүд Хацү башёгийн банзүкэд бичигдээд байсан ч Японы сумо бөхийн холбооноос бүгдийг нь Хацү башёд барилдуулахгүй байх шийдвэрийг гаргасан байна.