СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн Б.Бейсенд холбогдох үйлдлийг тусгаарлаж, 49 хүнийг шүүхэд шилжүүллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Баянхонгор, Баян-Өлгий аймгийн холбогдох байгууллагын албан тушаалтнууд нийгмийн даатгалын болон халамжийн сангийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй хэрэгт шалгуулж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Улмаар ЭМЯ, ХНХЯ зэрэг холбогдох яам, агентлагаас Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагч (иргэн)-ийн нөхцөл байдлыг нарийвчлан судлах ажлыг ч эхлүүлсэн байдаг. Тэгвэл Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудын холбогдсон хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өсерхан тэргүүтэй 51 хүнд Ховд аймаг дахь Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл заасан хахууль авсан, 2015 оны мөн хуулийн 22 дугаар бүлэг дэх албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, 18.6 дахь хэсгийн мөнгө угаасан, 21.5-ын хохирогч, гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм байна.

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дарга болон гишүүд, тус аймгийн эрүүл мэндийн байгууллагын нэр бүхий эмч нар нь иргэдтэй бүлэглэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох, сунгахдаа хүмүүст давуу байдал олгосон, хахууль авч иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгасан, мөнгө нэхсэн, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийг итгэмжлэлээр авч, уг мөнгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилж аж.

Нийт 251 хавтас болсон хэргийг Ховд аймгийн Прокурорын газраас хянаад, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан, байна. Өдгөө Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хавтаст хэрэгтэй танилцаж буй аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin tugii
2 жилийн өмнө
202.55.188.92

Bayn ølgii aimgiin 40 gariuu emgh holbogdson niigmiin datgalin magaadlalin ih emch saken darga øsørhan emch beisen manchuh nar abilgalin zagalmailsan etseguud chalguulah bitgii hel alban tuchaal debchij saken Eruul mendiin gazarin darga bolson ehneer ni Aimgiin itx tøløøløgch bolson beisen UIH d Manchux abilgachin Negdsen emnlegiin darga bolson ta nat shalgaj baiga humuus haxuul abad tag boldog chtee !!!!!

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.53

Нөкөр Бейсен УИХ.ын гишүүн дархан эрхтэй гээд ял завшиж нөгөө муу хэд нь ялыг нь хувааж аваад шорон марш уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.