ЗТХЯ-ны харьяа Үндэсний тээврийн корпораци Замын-Үүд-Эрээний боомтод байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа. "Энэ хөндлөнгийн байгууллага ажлаа хийж чадахгүй байна, үнийн хөөрөгдөл үүсгэж байна" хэмээн тээвэрчид байр сууриа илэрхийллээ.
Замын-Үүд-Эрээний боомтод 7000 орчим жолооч тээвэр хийдэг байсан бөгөөд Тээвэрчдийн холбоо тэдний эрх ашгийг хамгаалдаг байжээ. Гэтэл тээвэрчид өнөөдөр ажил, орлогогүй болж амьдрал нь маш хүнд байдалд орсон. Ихэнх нь өр, зээлэндээ баригдаж байгаа талаараа ЗЬХЯ-ны гадна учирлалаа.
"Тээвэрчдээс ковид илэрсэн" хэмээн Эрээн хотын захиргаанаас хилийг хааснаас үүдээд өмнө нь нэг куб ачааг 800 юаниар зохицон тээвэрлэдэг байсан бол өдгөө 3000 болж өсөөд байна. Мөн, ЗТХЯ-ны харьяа Үндэсний тээврийн корпораци гэдэг хөндлөнгийн байгууллага гарч ирснээр тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах бус, харин ч үнийг хөөрөгдчихлөө. Засгийн газраас Эрээний боомтын нэвтрүүлэх чадварын нэмэгдүүлэхийн тулд гурван тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгийг хэрхэн зарцуулах, цаашид ямар ажил хийж тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах гэж байгаагаа тайлагнахыг ЗТХЯ-наас шаардав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.