Чилийн зөгий үржүүлэгчид нийслэл Сантьяго дахь Ерөнхийлөгчийн ордны гадаа жагсаал хийж, тус улсын Засгийн газрыг зөгийн аж ахуйд дэмжлэг үзүүлэхийг шаарджээ.
Тэд Ерөнхийлөгчийн ордны өмнө 10 мянга орчим зөгий агуулсан 60 үүрийг байрлуулж, гол замыг хаасан байна. Мөн олон тооны зөгий үүрнээсээ алдагдсан тул цагдаа нар жагсаалыг тараахад хүндрэлтэй байсан гэжээ.
Эдгээр зөгийн үүрийг зөөх үеэр долоон цагдаагийн алба хаагч зөгийд хатгуулсан бөгөөд энэ явдлын улмаас дөрвөн жагсагчийг саатуулсан байна.
Abejas en la Alameda, frente a La Moneda por protesta de apicultores. [Slowmo] pic.twitter.com/BqBUmHfHUy
— 8livier (@olivierhdezz) January 3, 2022
Чилид удаан хугацааны турш үргэлжилсэн ган гачиг цэцэг, үр тариа зэрэг зөгийн хүнсний эх үүсвэрт нөлөөлж, энэхүү аж ахуйг сүйрүүлж байгаа билээ.
Зөгийнүүд устаж үгүй болсон тохиолдолд дэлхий бүхэлдээ сүйрнэ гэж жагсагчдын нэг нь сэтгүүлчдэд хэлсэн байна. Тиймээс зөгий үржүүлэгчдийн зүгээс зөгийн балын үнийг нэмэх, эсвэл үйлдвэрлэгчдэд нь тэтгэмж олгох Засгийн газрын шинэчлэлийг хүсэж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.