СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хаитигийн Ерөнхий сайдыг хөнөөх гэж оролджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Зэвсэгт этгээдүүд Хаити улсын Ерөнхий сайд Ариэль Хенригийн амийг хөнөөх гэж завдсан талаар албаныхан мэдэгджээ. Өнгөрөгч бямба гарагт болсон энэ хэргийн үеэр ноён Хенри Тусгаар тогтнолын ойн арга хэмжээнд оролцож байсан аж.

Хойд нутгийн Гэмт хэрэгтнүүд халдлага үйлдэхээсээ өмнө номлогчийг заналхийлж, сүмийн хананы цаана нуугдаж байсныг албаны эх сурвалж мэдүүлсэн юм.

Улмаар халдагчид болон аюулгүй байдлын хүчнийхний хооронд болсон буудалцааны улмаас нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан байна. Ерөнхий сайдын амь насанд хүрэх гэсэн оролдлогын ард "дээрэмчид болон алан хядагчид" байсан бөгөөд сэжигтнүүдийг баривчлах тушаал гаргасан гэж түүний ажлын албанаас мэдээлжээ.

Ерөнхийлөгчийн үхлээс хойш хоёр долоо хоногийн дараа Хаитигийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч болсон Ариэль Хенри орон нутгийн хүчирхэг гэмт бүлэглэлүүдийг таслан зогсоохоо амласан юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.