БНХАУ-ын иргэний 1.2 тэрбум төгрөгийг дөрвөн иргэн дээрэмдсэн хэргийн талаар ЭЦА-наас мэдээллээ.
Тодруулбал, 46 настай БНХАУ-ын иргэн П-ийн гэрт, нүүрэндээ хар баг зүүсэн 4-5 хүн нэвтэрч 1.1тэрбум орчим төгрөгийг дээрэмдсэн хэрэг өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр гарчээ. Гэмт этгээдүүд 4-5 хүн буюу нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй хүн байсан гэв.
Уг хэрэг өчигдөр ХУД-ийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн. Хэрэг гараад ердөө нэг хонож, шалгалтын ажил явж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.
Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Золбоо:
-Нэгдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гадны иргэн их хэмжээний мөнгө дээрэмдүүлсэн талаар дуудлага, мэдээлэл ирсэн. Цагдаагийн байгууллага дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй дөрвөн этгээдийг тогтоон саатуулан шалгаж байна.
Хэргийн газраас алдагдсан 1.1 орчим тэрбум төгрөгөөс 848 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтыг ажлыг үргэлжлүүлж байна гэлээ. Хэрвээ дээрх этгээдүүд уг хэргийг хийсэн нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 17.2-т зааснаар 12 жил хүртэл ял эдлэх юм байна.
Мөн тэрбээр 2021 оны хүнд гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 2021 онд улсын хэмжээнд хүнд гэмт хэрэг 20.5 хувиар буурч, илрүүлэлт нь 4.9 хувиар өссөн байна. Хүнд гэмт хэрэгт хүн амь, хүчин, дээрмийн гэмт хэрэг багтдаг. Улсын хэмжээнд 2021 онд хүн амины хэрэг 178 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 12 хэргээр буюу 6.3 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд илрүүлэлт 100 хувьтай байгаа юм байна. Хүчиндэх гэмт хэрэг 2021 онд 409 үйлдэгдэж өмнөх оны мөн үеэс 22 хэргээр 5.7 хувиар өсөж, илрүүлэлт 51.9 хувьтай байж 1.1 хувиар буурсан байна. Дээрэмдэх гэмт хэрэг 2021 онд 342 хэрэг үйлдэгдэж өмнөх оны мөн үеэс 62 хэргээр буюу 15.3 хувиар буурч, илрүүлэлт 58.3 хувь буюу 4.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэр хятадад 1.1 тэрбум (эхэндээ 1.2 тэрбум гээд байсан) төгрөг байсан гэдгийг яаж тогтоосон юм бэ? Арай тэр хятадын амаар яриад бичээд байгаа юм биш биз дээ.
1 муу хятад яаахаараа ийм их бэлэн мөнгөтэй байдагийн сайн шалгах хэрэгтэй л юум бна юунд ашиглах гэж бснийг нь
Мэдээж гадаад улсад түр амьдарч байгаа бол мөнгөтэй л хүн байж таараа шүү дээ. Со-д эсвэл Оросод нэг Монгол дээрэмдүүлээд гэхэд энэ муу монгол яахаараа имй мөнгөтэй байдаг юм гэх үү. Тэнэгүүд тэнэгээрээ л дуусах юм ийм тэнэгүүд соошлоор дүүрэн галзуурцгааж байгааг харахад улс хөгжих шинж алга
Нэг муу хужаа яахаарай ийм их мөнгөтэй яавдаг юм авилгад өгөх гэсэн мөнгө биз
Baliar,hulgaich mglchuud
Манайхан хүний өөрийн гэлтгүй Хүнд сайн ханддаг бсан...одоо ч муу юм их хийх болж...НӨГӨӨ ТАЛААСАА УЛС ОРНЫ НЭР ХҮНДЭД ГАЙТАЙ ЮМ ДАА...ГЭМГҮЙ БҮГД Л ХЭРЭГТЭН МЭТ МУУХАЙ ЗҮЙЛ ЮМ ДАА....НЭГ ҮХРИЙН ЭВЭР ДОРГИВОЛ...1000 ҮХРИЙН ЭВЭР ДОРГИНО ГЭГЧЭЭР...5 БҮТЭЛГҮЙ НӨХДӨӨС....БОЛЖ...МОНГОЛ ХҮН ДЭЭРЭМЧИН МЭТ....МУУХАЙ...ЭЭ ДЭЭ БИЕЭ Л ЗӨ. АВААД ЯВЧИХГҮЙ ДЭЭ....1 НЬ Ч ГЭСЭН БОЛЬЕ ГЭЭД ХЭЛДЭГГҮЙ ЭЭ МӨН ТООГҮЙ МУУХАЙ ЮМ ЯАНА ДАА....
За тэгээд манай цагдаа хүний мөнгийг эргүүлж өгөх л хэрэгтэй. хятад байна уу, орос байна уу, монгол байна уу эзэнд нь тэр мөнгийн өгөөд банкинд хадгалахад нь туслах, тэгэхгүй тэгээд цагдаа нь бүр дээрэм хийгээд хүний мөнгийг өгөхгүй байх вий