Монголын залуучуудын холбоо /МХЗ/-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, хүндэт ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нарыг албан тушаалаас нь чөлөөлсөөр байтал дүрмийн бус үйл ажиллагаа явуулж байна хэмээн тус холбооны Удирдах хорооноос мэдэгдлээ.
МЗХ-ны арын газар дээр хувийн компанитай хууль бусаар гэрээ байгуулан барилга барьсан гэдэг үндэслэлээр О.Гэрэлт-Одыг тус холбооны VII их хурлаар чөлөөлсөн байна. Гэвч тэрээр одоо болтол ажлаа хэвийн хийгээд явж байгаа аж.
Тус холбооны хүндэт ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг мөн чөлөөлсөн боловч одон тэмдгээр шагнах зэргээр ажлаа хийж байгаа нь мөн дүрмийн бус гэж МЗХ-ны Удирдах хороо мэдэгджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.