ОХУ-ын Рязань мужид хот хоорондын автобус осолдож, таван хүн амиа алдан, 22 хүн шархадсан гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдэгджээ.
Бүс нутгийн Прокурорын газрын мэдэгдэлд "Ослын улмаас нийт 22 хүн гэмтэж бэртсэний 12 нь эмнэлэгт хүргэгдсэн. Хоёр хүүхэд хүнд гэмтэл авсан" хэмээн тэмдэглэсэн байна.
Мужийн Замын цагдаагийн газрын мэдээлснээр, "Neoplan" маркийн автобус нь орон нутгийн цагаар өглөөний 05:45 цагт төмөр замын гүүрний тулгуурыг мөргөсөн аж. Тус автобусанд нийт 49 зорчигч байсан бөгөөд жолооч удирдлагаа алдсаны улмаас осол гарсан гэж урьдчилсан байдлаар тогтоожээ. Одоо Оросын Мөрдөн байцаах хорооноос тус хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.