АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский нар өнгөрөгч ням гарагт утсаар ярьж, ОХУ-тай холбоотой аюулгүй байдлын баталгааны асуудлаар хэлэлцсэн гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Тус мэдэгдэлд "Удирдагчид ирэх долоо хоногоос эхлэх хоёр талын Стратегийн тогтвортой байдлын яриа хэлэлцээрийн хүрээнд дипломат хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. АНУ Украйны хараат бус байдал болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж байгааг Ерөнхийлөгч Байден ноён Зеленскийд тодорхой илэрхийлсэн бөгөөд "Хэрэв ОХУ Украйн руу довтлох юм бол АНУ болон түүний холбоотон, түншүүд шийдвэртэй хариу арга хэмжээ авна" гэж хэлсэн" хэмээн тэмдэглэсэн байна.
Үүнээс хэд хоногийн өмнө буюу 12 дугаар сарын 31-ний өдөр Жо Байден Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй мөн утсаар ярьж, аюулгүй байдлын баталгааны талаар хэлэлцсэн билээ. Энэ талаарх хоёр улсын яриа хэлэлцээр энэ сарын 10-нд Женев хотноо өрнөх бол 12-нд Брюссельд НАТО-Оросын зөвлөлийн хурал болох юм.
Сүүлийн үед, ОХУ Украйны нутаг дэвсгэрт нэвтрэн, түрэмгийлж болзошгүй гэх мэдээлэл Барууны орнуудын дунд өргөн тархаад байна. Гэвч Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг мэдээллийг үндэслэлгүй зүйл гэж мэдэгдэн, Орос улс хэнд ч аюул занал учруулахгүй хэмээн онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Айхад аргал хүртэл хөдөлдөг гэж үг байдаг даа. Цагаа тулахаар юу л болох бол.
Ukraine dollatiin ezediin togloom