МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцжээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар болон Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцлээ. Намрын чуулган нэгдүгээр сарын сүүлээр завсарлана. Завсарлахаас нь өмнө хэлэлцэх хэд хэдэн чухал хууль бий.
Засгийн газраас Нийгмийн даатгалын 5 хуулийг өргөн барьсан байдаг. Тиймээс өнөөдөр бүлэг хуралдаж, Нийгмийн даатгалын багц хуулиар М.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.
Засгийн газраас Нийгмийн даатгалын системд томоохон шинэчлэл хийхээр болж байгаа. Тиймээс хэд хэдэн том шинэчлэлийн асуудлыг өргөн барьсан байна.
МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийн талаар сэтгүүлч нарын асуултад МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хариулт өглөө.
-Цар тахалтай холбоотойгоор тэтгэвэрт гарах насыг хойшлуулж байсан. Одоо энэ асуудал яаж явж байгаа вэ?
-2017 онд гарсан хуулиар 60, 65 насандаа тэтгэвэрт гарна. Наана нь бид нар дахиж хууль гарган 55, 50 хүн өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарч болно. Ихэнх тохиолдолд 55, 60 насандаа тэтгэвэрт гарч байна.
-Тэтгэврийн зөрүүг хэрхэн арилгах вэ?
-Тэтгэврийн зөрүү, тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой асуудал хуультай бол хамааралгүй. Энэ бол цэвэр санхүүгийн чадамжтай холбоотой асуудал. Нийгмийн даатгалын сан өнөөдрийн байдлаар алдагдалтай байгаа. 2022 оны төсөв батлахдаа нийт 2.8 их төгрөгөөр нийгмийн даатгалыг баталсан. Үүний 800 гаруй тэрбум төгрөг нь улсын төсвөөс өгч байгаа татаас байгаа. Үндсэндээ 2 орчим их наяд төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл цуглуулж, 1.3 их наяд төгрөгийг тэтгэвэрт өгч, үлдсэнийг тэтгэмжид өгнө. Ийм алдагдалтай сантай нөхцөлд тэтгэврийн зөрүүг арилгаад тэтгэвэр нэмэх санхүүгийн боломж байхгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Piizda ene emeegees oor hun ahalj boloogui ymuu?
Tetgbere nemeechde urgun heregleenii baraa dengu undur unetei bn shu ahmaduuda husur hayj blhgf bha Turiin tusheet nar mine
Доод тал нь 20 жил ханилсан үлдэж байгаа хүнд нь тодорхой хувь л өгнө биз үр хүүхдэд нь үлдээх дэмий халамж л болно ажил хийх хүн олдохгүй
Улсад. 25 ажылсан өөрөн хүсэвэл тэтгэвэр тогтолгаг хэрэгтэй
Тэтгэврийн байцаагч аас лавалаа иргэн өөрөө хүсвэл 50 55 насанд тэтгэвэрт гарч болно гэж ямар ч хууль гараагүй гэж баина малчин 50 55 н насанд гарна ажилчин 60 55 гэж байна худлаа ярьж байна
Өвлүүлсэн нь дээр үр хүүхэд минь яаж ч амьдарч явах пм билээ энэ хэцүү нийгэмд