Улсын Их Хурлын хууль тогтоох, төрийн бодлого боловсруулах үйлсэд холч ухаан, хоёргүй сэтгэлээр зүтгэж, төрийн үйл хэрэгтээ ард түмний эрх ашгийг эрхэм болгож, үр бүтээлтэй ажилласан хэмээн үзэж Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг нарт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хүндэт өргөмжлөл, Улсын Их Хурлын даргын нэрэмжит шагналаар шагналаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд,УИХТГ-ын Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн нарыг Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үйлсэд бүтээлч хувь нэмэр оруулсныг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж, урамшуулжээ. Өнгөрсөн хаврын чуулган 34 удаа хуралдсан бол намрын чуулган өнөөдрийн байдлаар 27 удаа хуралдаад байна. Нийт 61 удаагийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг таслал, хоцролтгүй оролцсон төрийн түшээгээр шалгарчээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар удаалсан байна. Улсын Их Хурлын чуулган, Байнгын хороодын хуралдааныг таслалгүй, манлайлан оролцсон дээрх нэр бүхий гишүүдэд талархаж илэрхийлж, баяр хүргэлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр парламентын хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлж, Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой зүтгэл гаргаж ажилласан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Г.Тэмүүлэн нарт талархал илэрхийлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Yooo, eleg eleg, delhiin shivshignuud..
Ard tvmnii aj amidaral ingetlee ix doroitchixson baixad ed nar yu xiisen gej yasan gej oorsddoo iim tsol orgomjlol ogdog zolignuud we yana daa bid
Хийх ёстой ажлаа хийж байгаа биз дээ амалж гарч ирчээд төсвийн мөнгө уйлдааггшй гэж
Ажилдаа ирсэн ирцийг нь хараад шагнаж урамшуулаад л. Ард иргэдийн саналаар сонгогдсон УИХ-ын гишүүд иимэрхүү байдалтай, үр дүнтэй ажилладаг юм байна. Ичдэггүй юм байх даа
Ананбазарыг хэзээ ямар өргөмжлөлөөр шагнах вэ. Нилээн сайн ажилласандаа хөөрхий минь олон ч охидыг жаргаасан даа.
Ананбазарыг хэзээ ямар өргөмжлөлөөр шагнах вэ. Нилээн сайн ажилласандаа хөөрхий минь олон ч охидыг жаргаасан даа.
Таслалгүй хичээл цэцэрлэгтээ явсан хүүхдүүдээ шагная ..Элгийн гаруудаа
Энэ шинэ гарсан хошин шог юм уу