Антарктид дахь Бельгийн шинжлэх ухааны судалгааны станцад коронавирусийн халдвар дэгджээ. Дэлхийн хамгийн алслагдсан бүс нутгуудын нэгт байрлах "Элизабет гүнжийн туйлын станц"-ын ажилтнууд вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хэдий ч ийнхүү халдвар тархсан байна.
Өнгөрөгч 12 дугаар сарын 14-нөөс хойш тус станцын нийт 25 ажилтны дор хаяж 16 нь цар тахлаар өвчилжээ. Албаны хүмүүсийн хэлснээр, тэд хөнгөн хэлбэрээр өвчилсөн аж.
Хэдий ийм нөхцөл байдал үүссэн ч энэхүү станцын ажил хэвийн явагдаж байгааг удирдлагынх нь зүгээс мэдээлсэн юм. Мөн станцын ажилтнуудад энэ сарын 12-ны хуваарьт нислэгээр явах боломжийг санал болгосон боловч тэд бүгд үлдэж, ажлаа үргэлжлүүлэхээр шийджээ.
Одоо тус станцад яаралтай тусламжийн хоёр эмч ажиллаж байгаа бөгөөд халдварын тархалтыг бүрэн зогсоох хүртэл шинээр хүн хүлээж авахгүй байгаа гэнэ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.