СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХУУЛЬ: Ажилтанд оноох сахилгын шийтгэлийг таван үе шаттай болгожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

 

УИХ-д өргөн мэдүүлснээс хойш гурван жилийн хугацаанд хэлэлцэгдсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга өнөөдрөөс /2022.01.01/ хэрэгжиж эхэлнэ. 

Хуульд дараах өөрчлөлтүүд орсон. Үүнд: Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий зүйл авахыг хориглоно, уул уурхайд ажиллагсад 14 хоног ажиллаж, 14 хоног амарна, ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.

Харин ажилтанд оноох сахилгын шийтгэл өмнө нь 3 үе шаттай байсан бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар 5 үе шаттай болов. Үүнд: 

1. Хамт олонд хэлэхгүй хаалттай сануулах
2. Хамт олны дунд нээлттэй сануулах
3. Үндсэн цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулах
4. Албан тушаал бууруулах
5. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар тусгажээ.

Сахилгын арга хэмжээний дээрх таван заалтыг заавал үе шат дараалан биш, ажил олгогч өөрөө сонгож хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтны зөрчилд тохирсон сахилгын шийтгэл оногдуулна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
49.0.170.162

Хөдөлмөрийн шинэ хуулийн заалтуудыг иймэрхүү маягаар оруулаад байвал хүн бүрт ойлгоход амар болж байна. Баярлалаа. Дараагийн хэрэгтэй заалтуудаа хүлээж байя.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.