Сүүлийн 24 цагт Covid-19-ийн 289 тохиолдол илэрсний 11 нь гадаадаас зөөвөрлөгдсөн байна. Түүнчлэн 203 тохиолдол нь нийслэл Улаанбаатарт, 75 нь орон нутагт бүртгэгджээ.
Өнгөрсөн хоногт цар тахлын хүндрэлээр хүн нас бараагүй сайн мэдээ байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1886 хүн эмчлүүлж буйгаас 173 нь хүнд, биеийн байдал нь нэн хүнд 26 хүн байна. Мөн жирэмсэн 96 эмэгтэй, 217 хүүхэд эмчлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.