ОХУ-д энэ оны долдугаар сард 50 мянган хүн ковидоор нас барсан нь "Ганцхан сард бүртгэгдсэн хамгийн их нас баралт" гэж тус улсын Статистикийн хорооноос мэдээлж байв. Гэтэл өнгөрөгч аравдугаар сард 87527 хүн ковидоор нас барсан талаар өчигдөр албан ёсоор зарлалаа.
Энэ нь ковид дэгдсэнээс хойших хоёр жилийн хугацааны ганцхан сард бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч долоо хоногт "Ковид нас баралтын тоог хэлэхэд хэцүү байна. Гэлээ ч төр засгаас бүх зүйлд дээд зэргийн ил тод, ойлгомжтой, тодорхой байхыг эрмэлзэж байна" гэж мэдэгджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.