СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-31

LIVETV.MN сайт "Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт"-аар шалгарлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

“Web awards-2021” цахим салбарын наадам болж, оны шилдгүүдийг /2021.12.30/ шалгаруулав. Энэ жилийн наадам “Цахим сэтгүүл зүйд бодит эх сурвалжтай мэдээлье” уриан дор зохион байгуулагдлаа.

Уг наадмыг Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран тав дахь жилдээ зохион байгуулж буй юм.

“Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадамд www.livetv.mn сайт Шилдэг технологи нэвтрүүлэгч сайтаар шалгарлаа

Тус наадмыг  хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлог бөгөөд шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг. “Web awards-2021” наадмаар дараах номинациар шилдгүүдийг тодруулав.  

Үүнд:

Мэдээллийн шилдэг сайт- www.zindaa.mn

Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт -www.livetv.mn

Сайтын шилдэг бүтээл- www.isee.mn

Шилдэг төрийн байгууллагын сайт-www.ulaanbaatar.mn

Орон нутгийн шилдэг сайт- www.nutag.mn

Бизнесийн шилдэг сайт- www.ett.mn

Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт- www.peak.mn

Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт- www.tovch.mn

Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт- www.shilen.mn

Шилдэг вэб сайт хөгжүүлэгч-artplus design agency

LIVETV.MN вэбсайт нь 2018 оны есдүгээр сарын 27-ны өдөр буюу Монгол Улсад телевизийн урлаг үүсч хөгжсөн өдөр “Монголын анхны онлайн TV” уриатайгаар байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд цахим салбарын дэвшилтэт олон хөгжлийг сэтгүүл зүйн салбарт анхлан нэвтрүүлэгчээр удаа дараа шалгарч байсан.

Өнөөдөр манай вэб сайт нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйг мэргэжлийн өндөр түвшинд хөгжүүлэх гол зорилттойгоо уялдуулж эх орны өнцөг булан бүрт өрнөж буй халуун үйл явдлыг шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд, хөндлөнгийн дүгнэлтгүйгээр үзэгчдэд шууд дамжуулан ажиллаж байна. Уламжлалт сайтын агуулгыг шинэчлэн баяжуулж аливаа үйл явдлыг шууд дамжуулж хүргэхдээ тухайн бичлэгийг бичвэрээр буулган хүргэдэг.

Манай редакци нь телевиз, сонингийн салбарт олон жил ажилласан чадварлаг хамт олноор багаа бүрдүүлсэн бөгөөд мэргэжлийн телевизийн эфир, гэрэл зургийн студи, дуу оруулалтын өрөө, хамгийн сүүлийн үеийн 4K техник хэрэгсэл, LIVE дамжуулалтын хамгийн шинэлэг шийдэл бүхий утасгүй тоног төхөөрөмжийг ашиглаж байна. 

Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд бид нийслэл хот болон хөдөө орон нутгаас өдөрт 3-10 хүртэлх үйл явдлыг тогтмол шууд дамжуулан ажилласан бөгөөд ойролцоогоор 60 000 минутын LIVE дамжуулалтыг цахим орчинд хийсэн. Үүнд Таеквондогийн УАШТ 2020, 2021, Сагсанбөмбөгийн дээд лиг 2021, “Мастер дрифт” уралдаан, “Мото спорт лиг” уралдаан, “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” арга хэмжээ зэрэг томоохон шууд дамжуулалтаас гадна өдөр тутмын үйл явдлууд багтаж байна.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
103.57.95.95

bayar hurgey

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.