ХБНГУ-д Зул сарын баярын дараа борлуулагдаагүй үлдсэн гацуур моднуудыг Берлиний амьтны хүрээлэнд хандивласнаар тус хүрээлэнгийн амьтад ч мөн баярын зоог барьжээ.
Энэхүү шийдэл нь хог хаягдлыг багасгаж, цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдалд нэрвэгдсэн амьтны хүрээлэнгүүдэд туслах зорилготой аж. Эфирийн тос агуулсан гацуур мод нь амьтдын хувьд чихэртэй адил бөгөөд Берлиний амьтны хүрээлэнгийн хоолны цэсэд ховор байдаг гэж тус байгууллагаас мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.