СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-12-30

Халдварын 116 тохиолдол илэрч, нэг иргэн нас баржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 116 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 73 нь нийслэлд, 32 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн гадаад улсаас зөөвөрлөгдсөн 11 тохиолдол бүртгэгдсэн байна.

Хоногт нэг хүн нас барж, нийт нас баралтын тоо 1985 болсон байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 1799 иргэн байгаа бол гэрийн хяналтад 3180 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 694 нь хөнгөн, 893 нь хүндэвтэр, 187 нь хүнд, 25 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 235 хүүхэд, 100 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.179.66

Үнэн юм уу.Халдвар, өвчлөл, нас баралтын тоог дандаа худал мэдээлдэг гэсэн юм яваад байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.