СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-30

Гадаадаас ирж буй иргэний шинжилгээ "Эерэг" гарсан тохиолдолд ХӨСҮТ-д эмчилнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Дэлхий нийтэд тархаад байгаа “Омикрон” хувилбар тархахаас сэргийлж Гадаад улсаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглах байранд 3 хоног /72 цаг/-ийн хугацаагаар тусгаарлах болсонтой холбогдуулан УОК-оос дараах зөвлөмжийг өгч байна. 

  • Нисэх онгоцны буудал дээр түргэвчилсэн болон бх-ПГУ шинжилгээнд хамрагдана.
  1. .
  2. Шинжилгээний хариу “Сөрөг” тохиолдолд урьдчилан бэлтгэсэн тусгаарлан ажиглах байр руу автобус, зориулалтын тээврийн хэрэгслээр хүргэгдэн 3 хоног /72 цаг/-ийн хугацаагаар тусгаарлагдана.
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан иргэнийг 48 цагаас хойших хугацаанд давтан бх-ПГУ шинжилгээ авч, хариу нь “Сөрөг” тохиолдолд 72 цагийн дотор гэрийн ажиглалтад 7 хоног шилжинэ.
  • .
  •  “Эерэг” гарсан иргэний ойрын хавьтал болсон бол энэ тухай Танд ХӨСҮТ-өөс утсаар мэдэгдэнэ.
  • Иргэн танд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тухайн байранд ажиллаж буй резидент эмч үзүүлнэ. Шаардлагатай тохиолдолд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эмнэлэгт шилжүүлж болно.
  • Тусгаарлан ажиглах байранд байх хугацаанд мансууруулах болон согтууруулах ундааны зүйл, тамхи, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнээс бусад зүйлээр эргэлт авч болно.
  • Асран халамжлах хүнгүй насанд хүрээгүй хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, асаргаа шаардлагатай хүмүүст ар гэрээс нь асран халамжлах хүнийг тусгаарлан ажиглах байранд хамт тусгаарлана.
  • Тусгаарлан ажиглах байранд орох хүн 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй, 4-12 насны хүүхэд 50.000 (тавин мянга) төгрөг, 13–аас дээш насны хүн 100.000 (нэг зуун мянган) төгрөг, унааны төлбөр нэг хүний 20.000 (хорин мянган) төгрөгийг буусан тусгаарлан ажиглах байранд төлнө.
  • Нэмэлт төлбөртэй буудалд тусгаарлагдахыг хүсвэл урьдчилан тухайн тусгаарлан ажиглах байр /КЕМПИНСКИ-94000198; ТУУШИН-95096012; ИБИС-99171559; НОВОТЕЛ-99009098; РАМАДА-99114060; КОРПОРЭЙТ КОНВЕНШН-99111355; ХОЛЕДЭЙ ИНН-80002249/-д захиалга өгнө.
  • Тусгаарлан ажиглах байртай холбоотой санал, хүсэлт, мэдээллийг “Мэдээллийн нэгдсэн лавлах 119” дугаарын утсанд авна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.34

Тусгаарлах хугацаа 3.хоног шинжилгээний эцсийн хариу 14.хоног энийг юу гэж ойлгох вэ нөгөө гайхал гайтай Омикрон чинь талаар нэг тарцийн биш үү УОК ЭМЯ аа монголын ард түмнийг яаж л хорлох гээд байна даа

Гадаадаас эх орондоо ирээд хоригдож байгаа иргэн
2 жилийн өмнө
202.9.41.47

худлаа мөнгө идэхээ боль. Хариу нь сөрөг гарсан иргэдийг шууд явуул. Харин эeхэг гарсан иргэдийг тусгаарла. Идэж ханадаггүй изздануудаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.