АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
АН-ын дарга С.Эрдэнэ иргэний үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлэгт шилжүүлэн өгч, бүрэн эрхийнхээ хүрээнд батлуулахыг АН-ын бүлгийн дарга Д.Ганбатаас хүслээ.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар өнөөдөр ХЗБХ нийтийн сонсгол хийж байгаа. Гэвч санаачлагч Э.Одбаяр, Д.Монголхүү нар тухайн нийтийн сонсголд ирээгүй талаар бид мэдээлсэн.
Энэ тухайд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Энэ хэлэлцүүлгийг 14 хоногийн өмнө, хаана болох, ямар хүмүүс оролцохыг зарлах ёстой. Гэтэл дөнгөж өчигдөр 09 цаг болгон өөрчилж байх жишээтэй. Иймд иргэдийн оролцоог хангах зарчим зөрчигдөж байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр ярилцахдаа хойшлуулъя гэж хэлсэн" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Erguu malnuudtai heleltsene gej yu ve huulia changaruul hulgai ardchilal gesen hulgaichidaa darj av
Хийсэн үед оролцож байх нь үүрэг чинь биздээ Ганбатаа битгий эргүү юм яриад бай