СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-12-30

Японы буцалтгүй тусламжаар 2.3 сая тун Файзер вакциныг нийлүүлж дууслаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Монгол Улсад нийлүүлэхээр төлөвлөсөн 2 сая 350 мянган тун файзер вакциныг хуваарийн дагуу нийлүүлж дууслаа.  Файзер вакцины сүүлийн татан авалтыг энэ сарын 28-нд хийсэн юм.

Цар тахалтай тэмцэхэд зориулж Японы Засгийн газраас НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан нийт 21,6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад үзүүлээд байгаа бөгөөд уг санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сан КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын мэдээлэл сурталчилгааны аяныг дэмжих, вакцины төв агуулахыг өргөтгөх, хүйтэн хэлхээг сайжруулах, вакцины нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр техник, логистик, санхүүгийн тал бүрийн дэмжлэгийг үзүүлэн хамтран ажиллаж байна.

“Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд зориулан Японы Засгийн газраас үзүүлж буй өгөөмөр дэмжлэг туслалцаанд НҮБ-ын Хүүхдийн Сангийн өмнөөс талархал илэрхийлье. Түүнчлэн ард иргэдээ ковидын эсрэг дархлаажуулалтад хамруулах ажлыг шуурхай бөгөөд амжилттай гүйцэтгэж байгаа Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэе. .

Мөн “Япон улсын санхүүгийн дэмжлэгээр худалдаж авсан вакцин нь цар тахлыг хумих, Монголын ард түмний эрүүл мэндийг хамгаалах, тус улсын нийгэм, эдийн засгийн байдлыг сэргээхэд тусална гэж найдаж байна” гэж Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хироюки Кобаяши хэллээ.

2021 онд НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсын татан авсан нийт вакцины 46 хувийг Монгол, Японы Засгийн газар болон КОВАКС хөтөлбөртэй хамтарч бүрдүүлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.