Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 24 дэх жилдээ зохион байгуулсан “Entrepreneur 2021” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.
Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж байгааг онцлон "Скай хайпермаркет" ХХК буюу "Имарт хайпермаркет"-ийг “Сайн засаглалыг хэрэгжүүлэгч Энтрепренер”-ээр өргөмжлөлөө.
Скай хайпермаркет ХХК нь:
-2017 оны шилдэг “Хөрөнгө оруулагч Энтрепренер”
-2018 оны шилдэг “Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжигч Энтрепренер"
-2019 оны шилдэг "Худалдааны салбарын Энтрепренер"
-2021 оны шилдэг “Сайн засаглалыг хэрэгжүүлэгч Энтрепренер”-ээр тус тус шалгараад байна.
2016 онд анхны салбар Имарт Чингисийг ашиглалтад оруулсан бол 2017 оны есдүгээр сард Имарт хороолол салбар, 2019 оны есдүгээр сард Имарт Хан-Уул салбар, 2020 оны нэгдүгээр сард онлайн худалдааны салбарыг тус тус амжилттай нээгээд байна.
Дэлхий нийтэд нүүрлэсэн цар тахлын энэ үед халдвар хамгааллын дэглэмийг чандлан мөрдөж, 1200 гаруй ажилтан бүрийн эрүүл мэндэд онцгой анхаарч, үйлчлүүлэгчдэд үйлчилгээний таатай орчин болон эрүүл чанартай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн нь энэхүү шагналыг хүртэх гол нөхцөл болсон гэж зохион байгуулагчид МҮХАҮТ үзжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.