Монгол лам нарын чуулган фэйсбүүк группээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг АСРАЛЫН АЯН 3 хүмүүнлэгийн аяныг өнөөдөр зохион байгууллаа.
Тус аянд нийслэл хот, орон нутаг, гадаад улс оронд шавилан суугаа олон лам хуваргууд өөрсдийн боломж бололцоогоороо хандив өргөж оролцдог бөгөөд үндэсний тусгаар тогтнолын баяраар уламжлал болгон зохиодог байна.
Энэ удаагийн АСРАЛЫН АЯН 3 аяны хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад нэн чухал яаралтай байгаа 21.5 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжүүдийг Улаанбаатар хотын дүүргүүдийн 11 эмнэлэг буюу ЭХЭМҮТ, БГД-ийн Хүүхдийн эмнэлэг, СХД-ийн Хүүхдийн эмнэлэг, Түлэнхийн төв, Улсын 3-р төв эмнэлэг, Улсын 1-р төв эмнэлэг, ЧД-ийн эмнэлэг, Өргөө амаржих, Амгалан амаржих, Хүрээ амаржих, Багануур дүүргийн эмнэлэгүүдэд хандивлалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Олны сэтгэлд нийцсэн цаашлаад шашины үйл хэргийг төрийн бодлогод нэвтрүүлэн , монголын нэр төр, тусгаар тогтнол , гадаад улстай харьцах түүхийн баялаг сан хөмрөгөө нээн тольдсоноор өнөөгийн дүр төрхөд товойн гарч ирэх нэн тэргүүн эгнээнд зэрэгцэн зогсож байх та бүхэн лам нар минь билээ