Нийтэлсэн:
Б.Баярцэцэг
3 жилийн өмнө
Өнөөдөр 12:00 цагаас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 110 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын Хүндэтгэлийн чуулган хуралдлаа.
Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх индэр дээрээс хөгжлийн 10 зорилт тодорхойлж байгаагаа зарласан юм.
Үүнд:
- Эрчим хүч экспортлогч орон болох
- Нефть олборлодог, шатахууны хэрэгцээгээ дотоодоос хангадаг орон болох
- Бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох
- Алт, зэс, төмөр, зэс зэрэг уул уурхайн болон малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг орон болох
- Бүх төрлийн замууд, байгалийн хийн хоолой зэрэг сүлжээг бий болгож, олон улсын болон бүс нутагт холбож, транзит Монгол Улс болох
- Хиймэл оюун ухаан, блокчейн зэргийг хөгжүүлсэн цахим үндэстэн болох
- Унаган байгаль, нүүдэлчдийн өв соёлд суурилсан аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх
- Банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, бүс нутгийн санхүү хөрөнгө оруулалтын шинэ төв болох
- Метрополитан хотуудыг хөгжүүлж, улс орноо бүсчлэн хөгжүүлэх
- Эх дэлхийгээ шүтэн хайрладаг хүн ардтай, ногоон Монгол болох зэргийг нэрлэлээ.
Ийнхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үг хэлсний дараа УИХ-ын хүндэтгэлийн чуулган өндөрлөлөө.
Биелүүлж болох зорилтууд байна.
Сайхан зорилтууд байна.Баяр хүргэе!Эх орон маань цэцэглэн хөгжих болтугай.
Болох л боломжууд 76 түлээ л хичээх хэрэгтэй
Сайхан зорилтууд байна. Шуурхай хэрэгжүүлэх л үлдлээ дээ. Амжилт хүсье