Израильд амьдардаг Австралийн иргэн Ноам Хуппертийг хүүхдүүддээ 2.4 сая ам.долларын тэтгэмж өгөхийг шаардаж, түүний эсрэг 8,000 жилийн хугацаатай аяллын хориг тавьжээ.
Хуппертийн хэлснээр, Израилийн шүүх түүнийг 9999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус улсаас гарахыг хориглосон байна. Экс эхнэр нь түүнийг 2013 онд Гэр бүлийн шүүхэд өгсний дараа Хупперт хоёр хүүхдээ 18 нас хүрэх хүртэл нь сар бүр 1,600 ам.долларын тэтгэмж төлөх шаардлагатай болсон аж. Тэрээр энэхүү аяллын хоригийг цуцлахын тулд бүх төлбөрөө урьдчилан төлөх ёстой эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Шүүхийн шийдвэр гарснаас хойш найман жилийн хугацаанд Израилаас ямар ч шалтгаанаар гарч чадаагүй Ноам Хупперт "Би 2013 оноос хойш энд гацаад байна. Израиль эмэгтэйтэй гэрлэснийхээ төлөө "шударга ёсны" тогтолцоонд нь хавчигдаж байгаа гадаадын олон иргэний нэг бол би" хэмээн ярьжээ.
Израилийн чанга хатуу хууль, шүүхийн тогтолцоо нь зарим хүмүүсийг ялгаварлан гадуурхдаг гэх шүүмжлэл нэмэгдэж байгаа билээ. АНУ-ын Төрийн департамент Израилийн аялал жуулчлалын зөвлөгөөндөө "Израиль Улсын иргэний болон шашны шүүхүүд тодорхой хувь хүмүүсийг өр болон бусад шалтгааны улмаас улсаасаа гарахыг хориглох эрх мэдлээ идэвхтэй хэрэгжүүлдэг" гэсэн сэрэмжлүүлэг бичсэн байдаг аж.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв шдэ гэр бүлд салалтын хохирогч хүүхэд. гэр бүлийн хуулийн заалтууд чанга байх хэрэгтэй. Зүгээр бүсгүйчүүдээр тоглодог хүүхэдтэй болонгуут хаядаг хариуцлагагүй хүмүүс олон хүүхдийн амьдралаар наадаж бгаа шүү дээ
irgen irgenee omoordog uls bn mgl shig bish