АНУ-ын Сан Диего бүсийн Эль-Кахон хотын гудамжинд өнгөрөгч даваа гаргийн шөнө жижиг нисэх онгоц осолдож, дөрвөн хүн амиа алдсан гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.
Тус онгоц нь осолдсоныхоо дараа шатсан бөгөөд гал сөнөөгчид галыг түргэн хугацаанд унтраасан аж. Одоогийн байдлаар ослын шалтгаан болон нийт зорчигчийн тоо тодорхойгүй байна гэж Сан Диего бүсийн Шерифийн хэлтсээс мэдэгдсэн юм.
Уг ослын улмаас нэг байшин эвдэрч, хэд хэдэн цахилгааны шугам нурж унасан бөгөөд ойр орчмын хэдэн мянган айл өрх цахилгаангүй болсон байна. Гэхдээ тус гудамжны оршин суугчдын хэн ч бэртэж гэмтээгүй гэнэ.
Одоо АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа болон Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөлөөс энэхүү хэргийг шалгаж байгаа аж.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хувийн онгоцтой тэрбумтан л биз