Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 218 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 118 нь нийслэлд, 59 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн гаднын улсаас зөөвөрлөгдсөн 41 тохиолдол бүртгэгдсэн байна.
Хоногт нэг хүн нас барж, нийт нас баралтын тоо 1984 болсон байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 1775 байгаа бол гэрийн хяналтад 3138 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 648 нь хөнгөн, 909 нь хүндэвтэр, 195 нь хүнд, 23 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 250 хүүхэд, 100 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гадаадаас зөөвөрлөгдсөн тлхиолдол ямар их болж байнаа короно зөөвөрлөсөөр байгаад омикрон тархаад байгаа юм биш биз дээ ЗГ,УОК,ЭМЯ маань юу бодож төлөвлөж байгаа юм болдоо.