СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-28

Иргэдийн зүгээс хог, автомашины дугуй шатааж байна гэх мэдээлэл ирдэг ч тогтоогдоогүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазарын 15 дугаар тушаалаар сайжруулсан түлшний хэрэглээнд хяналт тавих, түлш борлуулах цэгүүдийн тоог нэмэгдүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Д.Ихбаярт үүрэг болгосон.

Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улаанбаатар хотод сайжруулсан түлшний борлуулалтын 607 цэг ажиллаж байна. Мөн зарим иргэд ажлаа тараад гэртээ харих үед сайжруулсан түлшний цэгүүд хаалттай байна гэх гомдол ирдэг. Тиймээс .

Үүнээс гадна сүүлийн өдрүүдэд утаа нэмэгдэж байна гэх шүүмжлэл гарч байгаа. Утааны үнэр нэмэгдэх болсон шалтгааныг шалгаж тогтоохыг хариуцсан албан тушаалтнуудад үүрэг болгоод байна. Сайжруулсан түлш худалдаж авах боломжгүй, зорилтот бүлгийн иргэдэд үнэгүй түлш олгодог байсан нь нөөцийн асуудлаас болж зогссон.

Гэхдээ Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Тавантолгой түлш компанитай зөвшилцөөд 2022 оны нэгдүгээр сарын 02-ноос эхлээд зорилтот бүлгийн иргэдэд өдөрт 100 тонн сайжруулсан түлшийг үнэгүй олгодог болохоор бэлтгэлээ базааж байна.

Түүнчлэн сайжруулсан түлшнээс өөр зүйл шатаасан зөрчлийн мэдээллийг 102 дугаарт хүлээн авч, шуурхай ажиллаж эхэллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.21.108.33

Ард түмэн маш их ядуурч үхэж дууслаа.Улам л амьдрал нь доройтсоор...Юмны үнэ хэд дахин нэмэгдлээ.Ажилчдын цалин тэтгэвэр нэмэгдсэн юм байхгүй яаж ард түмэнчин амьдрах вэ.маш сайн бодмоор байна

Иргэд
3 жилийн өмнө
66.181.161.50

Энэ өвөл ч эдний үнэн дэлгээд өглөөдөө . Түрүү жил хүйтэн салхи шуурга ихтэй бсаныг утаа багаслаа гээд хөөрөөд шоудаад байлуу

Цогоо
3 жилийн өмнө
66.181.161.90

Сайжруулсан түлшнийхээ олдоцыг нэмэгдүүлчих өнгөрсөн жил маш сайн байсан энэ жил бүр таг шүү тэгээд борлуулах цэгээ нэмэгдүүлсэн гээд байх юм түлш байхгүй хоосон хаягаар бид яах юм унаа тэрэггүй уулын орой дээр байгаа тэр өрхүүд чинь олдохгүй байгаа түлшийг хаанаас гэж хайх юм амьдралд ойрхон юм ярьл даа эрхэм дарга нар минь .....

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.