ЖДҮ эрхлэгчдийн зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 58.3 хувиар өсч 5.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний 61.4 хувийг ЖДҮ эрхлэгч ААН-д, 38.6 хувийг ЖДҮ эрхлэгч иргэдэд тус тус олгожээ.
ЖДҮ эрхлэгчдийн зээлийн үлдэгдлийн
ЖДҮ эрхлэгчдийн зээлийн үлдэгдлийн 12.1 хувь нь чанаргүй, 5.6 хувь нь анхаарал хандуулах ангилалд байна. Анхаарал хандуулах зээл өмнөх сараас 6.6 хувиар, чанаргүй зээл 0.7 хувиар тус тус буурчээ.
Арваннэгдүгээр сард ЖДҮ эрхлэгчдэд 492.9 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өмнөх оны мөн үеэс 104.7 хувиар өсөж, өмнөх сараас 2.1 хувиар буурчээ.
Өнгөрсөн сард олгосон зээлийн 26.9 хувийг худалдаа, 7.5 хувийг барилга, 4.8 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 3.3 хувийг байр сууц, нийтийн хоолны үйлчилгээ, 2.1 хувийг ХАА-н салбарт тус тус олгосон байна. Арваннэгдүгээр сард ЖДҮ эрхлэгчдэд олгосон зээлийн 47.1 хувийг 1-5 хүртэлх жилийн хугацаатай, 41.2 хувийг 1 хүртэл жилийн хугацаатай, 11.7 хувийг 5-аас дээш жилийн хугацаатай олгосон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.