СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-12-28

Б.Жавхлан: Нэг хүнд ногдох ДНБ-ийг ирэх арван жилд 10 мянган ам.долларт хүргэх зорилготой

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Хөгжлийг хязгаарлагч тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангах, өсөлтийг хүний хөгжилд чиглүүлэхэд зорилготой Шинэ сэргэлтийн бодлогын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан Эдийн засгийн байнгын хороогоор өнөөдөр авч хэлэлцлээ. 

Энэхүү бодлого үе шаттай хэрэгжих бөгөөд эхний арван жилд эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн тооцох вэ гэдэг дээр Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө. Тэрбээр, 

-Боомт, эрчим хүчний сэргэлтүүдээ хийнэ. Тэрний үзүүр дээр аж ахуйн нэгжүүдийг сэргэлт явагдана. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжих эхний арван жилийн хугацаанд одоо нэг хүнд ногдож байгаа ДНБ 4300 ам.доллар байгааг 10.000 ам.долларт хүргэе гэсэн эдийн засгийн зорилт тавьж байгаа хэмээн ярилаа. 

Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд чөдөр болж буй үндсэн зургаан хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх зорилготой энэхүү баримт бичгийг УИХ яаралтай горимоор хэлэлцэн батлах гэж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.