Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан бялууны эрэлт ихсэж, "Жүр үр" бэйкерийн ачаалал нэмэгджээ. “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр түүхий эд материалын хомстол үүссэнээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо хэмжээ багасаж, нийлүүлэлт багасаад байгаа аж. "Жүр үр" бэйкери баярын өдрүүдээр ямар зохион байгуулалттай ажиллах гэж байгааг тодрууллаа.
“Жүр үр” бэйкерийн Хэрэглэгч хариуцсан захирал Л.Болор:
-Өнгөрсөн жилийн хувьд хил хаагдаагүй байсан учир бүтээгдэхүүний тасалдал харьцангуй бага байсан. Гэтэл энэ жил хил хаагдсанаар Европоос оруулж ирдэг түүхий эд материалын хомстол үүсээд байна. Манай бялууны гол материал болох сүүн кремийг Европоос оруулж ирдэг. Одоогоор Хятад улсын хил дээр гацсан байдалтай байна.
Иймээс бид бүтээгдэхүүнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нэг үйлчлүүлэгчид хоёроос илүү бялууг худалдаалахгүй байх шийдвэр гаргаж байна. Мөн 30,31-ний өдрүүдэд салбар бүрт ачаалал нэмэгддэг тул дугаар тарааж үйлчлэх болно гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.