СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-28

🔴 LIVE: МУСГЗ Ж.Алтангэрэл, МУГЖ С.Наран нарын баярын сэтгэгдэл

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эрхмүүдийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд, одон медалиар шагнаж байна.

Төр засгийн шийдвэрийг иргэдэд түргэн шуурхай хүргэхийн төлөө олон жил ажиллаж, хийж бүтээснээрээ түмэн олондоо үнэлэгдсэн өөрийн гэсэн үнэнч үзэгчтэй болсон сэтгүүлч бол МҮОНТВ-ийн ММ агентлагийн тоймч Ж.Алтангэрэл юм. Парламентын сэтгүүлч Ж.Алтангэрэлийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.

Ж.Алтангэрэл: Парламентын үе үеийн сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчид төрийн түүхийг бүтээгчид 

Парламентын сэтгүүлч Ж.Алтангэрэл: МҮОНРТ-ийн үе үеийн хамт олон уран бүтээлчдийн халуун сэтгэл, дэмжлэг, миний сайхан ханийн түшиг тулгуур, гудамжинд зөрөөд өнгөрөхдөө мэндэлж, урмын үг хайрладаг жирийн үзэгчдэдээ чин сэтгэлээсээ баярлалаа. 
Монгол Улсын Их хурал найман удаа сонгогдсоноос долоод нь парламентын сэтгүүлчээр ажиллаж байна. . Бидний үзэгний үзүүр хөдөлж, алтан микрофон асах бүрийд Монголын төрийн түүх тасрахгүй, сэтгүүл зүй зөв орших, зөв байх мөч бүхэнд эрүүл төр тогтдог, эрүүл зөв нийгэм оршдог. Монголын сэтгүүл зүйн өмнө нь мэхийе.

С.Наран: Бүх зүйлд чин сэтгэл байх ёстой юм байна гэж бодогдлоо

Чөлөөт уран бүтээлч, дуучин, поп дива Сүрэнжавын Наран Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан юм. 

Тэрбээр "Энэ их өөр мэдрэмж юм байна. . Улам ихийг хийж, улам их зөв үлгэр дуурайллыг үзүүлэх ёстой юм байна. Миний дууг сонсдог, намайг дэмждэг, намайг хайрладаг бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна. Миний дуу болгон яг чин сэтгэлээсээ миний зүрх сэтгэл, миний оюун ухаан, хүсэл мөрөөдөл багтаж байдаг. Иймдээ ч дандаа эерэг дуу дуулахыг хүсдэг" хэмээв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.