СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-12-28

Улсын хэмжээнд 67.3 сая толгой мал тоологдлоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Улсын хэмжээгээр 2021 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.3 сая толгой мал тоологдлоо. Нийт малын тоо өмнөх оноос 268.4 мянгаар буюу 0.4 хувиар өссөн байна.

Нийт мал сүрэгт хонь 46.2 хувь, ямаа 39.3 хувь, үхэр 7.5 хувь, адуу 6.4 хувь, тэмээ 0.7 хувийг эзэлж байна. .

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 4.3 сая адуу, 5.0 сая үхэр, 453.8 мянган тэмээ, 31.1 сая хонь, 26.5 сая ямаа тоологдлоо. Өмнөх онтой харьцуулахад хонь 1.0 сая буюу 3.4 хувиар, үхэр 288.8 мянга буюу 6.1 хувиар, адуу 230.1 мянга буюу 5.6 хувиар тус тус өсөж, ямаа 1.3 сая буюу 4.6 хувиар, тэмээ 19.1 мянга буюу 4.0 хувиар буурчээ.

Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 5.9 сая мал тоолуулж тэргүүлсэн бол Архангай аймаг 5.6 сая, Хэнтий аймаг 5.0 сая, Төв аймаг 4.7 сая, Сүхбаатар аймаг 4.2 сая мал тоолуулж, улсад хамгийн их малтай байна.

Орхон, Сэлэнгэ, Завхан, Баян-Өлгий, Дорноговь, Архангай, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Ховд, Увс, Хөвсгөл аймгуудад малын тоо өмнөх оноос 17.4-440.0 мянгаар өссөн бол Дархан-Уул,.

Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Хөвсгөл аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна.

Хамгийн олон малтай сумдыг дурдвал: Нийт малын тоогоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 662.0 мянга, Хэнтий аймгийн Хэрлэн сум 529.3 мянга, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 523.1 мянга, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул 494.1 мянга, Архангай аймгийн Эрдэнэмандал сум 485.5 мянга мал тоолуулж малын тоогоор тэргүүлжээ.

Урьдчилсан дүнгээр төллөсөн хээлтэгч өмнөх оноос 2.9 сая, бойжуулсан төл 2.6 саяар буурсан байна. Мөн 100 эхээс бойжуулсан төл 68 байгаа нь өмнөх оноос 6 төлөөр буурчээ.

Улсын хэмжээнд 3.0 сая том мал зүй бусаар хорогдсоноос ямаа 1.5 сая, хонь 1.1 сая, үхэр 187.8 мянга, адуу 117.3 мянга, тэмээ 22.2 мянга байна.

 Малтай өрх 2021 оны урьдчилсан дүнгээр 246.2 мянга болж, өмнөх оноос 4.2 мянга буюу 1.7 хувиар өссөн байна. Малтай өрхийг малын тоогоор нь бүлэглэж үзэхэд 50 хүртэлх малтай өрхийн тоо 7.2 хувиар, 51-200 хүртэлх малтай өрх өрхийн тоо 1.7 хувиар, 1000-аас  дээш малтай өрх өрхийн тоо 5.4 хувиар өссөн бол 201-500 малтай өрх өрхийн тоо 1.4 хувиар, 501-999 малтай өрх өрхийн тоо 1.5 хувиар буурсан байна.

 Мал тооллогын 2021 оны урьдчилсан дүнгээр нийт малтай өрхийн 76.6 хувь буюу 188.6 мянган  өрх нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, амьжиргааны эх үүсвэрээ болгож байгаа малчин өрх  байна. .

 ҮСХ нь мал тооллогоор малын тоо, толгой, түүнд гарсан өөрчлөлт хөдөлгөөнөөс гадна малчдын ахуй амьдрал, нийгэм, эдийн засгийн талаарх зарим гол мэдээллийг цуглуулж, нийтэд тархааж байна.  

2021 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр 305.2 мянган малчин  тоологдлоо. Нийт малчдын 180.4 мянга буюу 59.1 хувь нь эрэгтэй, 124.8 мянга буюу 40.9 хувь нь эмэгтэй малчид байна.

 Нийт малчдын 39.4 хувь нь зээлтэй байна. Зээл авсан малчдын 21 хувийг 25-34 насны, 32 хувийг 35-44 насны, 27 хувийг 45-54 насны малчид эзэлж байна.

Тооллогын урьдчилсан дүнгээр нийт малчдын 35.2 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байна. Нийгмийн даатгалд хамрагдсан малчдын 61 хувь нь 35-54 насныхан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.