УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ш.Адышаа, Б.Ганибал нарын гурван гишүүн ҮХНӨ-ийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан нь олны анхаарлаас гадуур байх шиг. Энэхүү гомдол хэрхэн шийдэгдсэнээс Засгийн газарт өөрчлөлт орох уу гэдэг асуудал шийдэгдэх гэж байна.
Цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болох ёстой байсан боловч, тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.
Дээрх гурван гишүүн ҮХНӨ-өөр батлагдсан “Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчилсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна.
Үндсэн хуулийн цэцэд гаргадаг Т.Доржханд гишүүний гомдол “ажил, хэрэг” болчих гээд байдаг. Түүний өмнө нь “Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн дахин нэр дэвших эрхгүй” гэх гомдол “ажил, хэрэг” болсноор Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшиж чадаагүй билээ.
Энэ удаад ч тэрээр Засгийн газрын гишүүдэд өөрчлөлт оруулж мэдэхээр гомдлыг өргөн барьсан байна. Үүнтэй холбогдуулаад, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Засгийн газрын шинэ сайд нарын нэр дуулдаж эхэлжээ.
Эх сурвалжуудын батлан хэлж байгаагаар, ҮХЦ тэрхүү гомдлыг хүлээн авах өндөр магадлалтай бөгөөд Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гишүүд хавсарч болно /дөрвөөс илүүгүй гэж хязгаарлахгүйгээр/ хэмээн шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаа аж.
Иймд шинэ сайдад Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Д.Чойжилсүрэн, Н.Учрал, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг, Т.Аубакир нарын нэр дуулдаж байна. Тухайлбал, Тэргүүн шадар сайдад Ж.Мөнхбат, Шадар сайдад С.Бямбацогт, Эдийн засаг, хөгжлийн сайдад Д.Чойжилсүрэн, Цахим бодлогын сайдад Н.Учрал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад М.Оюунчимэг, Соёлын сайдад Г.Мөнхцэцэг, Барилга, хот байгуулалтын сайдад Т.Аубакир нарын нэр яригдаж байгаа дуулдлаа.
Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах гол учиг нь давхар дээлгүй, улс төрийн туршлагагүй сайд нар “зангараггүй, төрийн ажлын туршлагагүй байна” хэмээн үзэж байгаа гэв. МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг, зарим гишүүд үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд эхэлчихжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэрүүн зүүднүүд
ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙД БАЙХДАА ЗГ-АА ХАА ОЧИЖ 1,2 САЙДУУДЫГ НЬ ЭС ТООЦВОЛ ТАНХИМАА ИХ ДАЖГҮЙ БҮРДҮҮЛЖ БАЙЖЭЭ УЛС ОРНОО ХӨГЖИЛӨ БОДДОГ Л ХҮНИЙ ШИЙДВЭР БСАН БАЙЖЭЭ ЭНЭ ГИШҮҮД ДААНЧ СҮҮЛИЙН ҮЕД ДААНЧ ИХ ПЭЭС ЗУРАГТААР ГАРЧ ЗГ-г МУУЛААЛ ЯРИАЛ БСАН НЬ ИЙМ УЧИРТАЙ БЖЭЭ
Oyunchimeg gedeg avgai yu bolloo gej said hiiheer bolovoo.iim saidtai baihaar l manai ulsiin hugjil yaj uragshlah yum beeee.ta nar mine arai uur hyniig said bolgoj bolohgyi yu.munch hecyy yum boloh yumas
нэмэгдэхүүний байр солигдоод нийлбэр хэвээр
Мөнхбат оюунчимэг сайд хийхээр салбар нь дуус биз дээ
Дөнгөж гишүүн болчихоод шууд сайд болно гэдэг арай л сонин байна ярьж бичиж, уншиж анализ хийж чаддаг байж л болмоор юм арай л биш санагпаж байна. Дөнгөж оюутан болоод л дарга болно гэдэг сонин байна шүү. Төрийн алба гэдэг чинь маш их ур ухаан шаардсан төрийн бодлогыг хэрэгжүүлэх ямар хугацаанд, ямар хурдтай хаанаас эхлүүлэх, зэрэг явуулах гээд л бөөн ажил байдаг л даа. Түүнийг яаж хийнэ гэж.
Сонгуулд унасан Мөнхцэцэг,шоучин Мөнхбат,Тендёр Чойжээ,боов Оюунчимэг больсон нь дээр
Ерөнхий сайд нь чадваргүй боловсролгүй байхад танхимыг нь 1000 өөрчлөөд ч нэмэргүй дээ
Мөнхбат гэр бүлийн хүчирхийлэгч хүмүүжил султай хүн шиг нөгөө Чойжилсүрэн бол бүтэхгүй бантан хутгана Оюунчимэг нь сайд хийж барах уу харин Учирал гишүүн болж б.на урд өмнө нь сайд байсан ажил нь ургашилж өгөөгүй нөхөд байх юм үүнийг харахад боловсон хүчин их л дутмаг болжээ
Мөнхбатыг 100% дэмжиж бна оо
Өөрөө өөрийгөө дэмжээд бичээд байгаа юм уу даа кккк
Үндсэг хуулийн цэц бусад хуулийг л үндсэн хуультай нийцэж байна уу дүгнэдэг болохоос, үндсэн хуулиа өөрчлөх эрхтэй гэжүү? Ард нийтээрээ өөрчилсөн үндсэн хуулийг хэдхэн хүн хүчингүй болгочих юм уу?
Учрал Бямбацогт гишүүн хоёр нь арай дөнгүүр харагдаж байна. Бсад нь ч мэдэхгүй ээ.
Ерөнхий аудттор Занданбатыг Маш хурдан сольж төрийн ажлыг туршлагатай зангарагтай хүнийг тавиарай, баруун солгойгүй идэж уугаад дуусгалааа
Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байсан гишүүд нь дээрдээ
мөнхбат оюунчимэг гэх шиг. би буруу харав уу? айн.
УИХд бас лидердүүд бии шдээ Мөнхоргил Цогтбаатар гээд уул нь байгаа даа.
Бурхан минь Чойжилсүрэн гэж нэг гай юун саыд вэ.
Маш зөв хурдан томилгоо хийх хэрэгтэй дараагийн Сайд нарыг
boov oyunchimeg said boltloo hvn oldohoo baigaa yu? ee huurhiidoo
За энэ сайд нар дотор Боов Оюунчимэг, яруу найрагч Мөнхцэцэг, казак бизнесмэн Аубакир нар ёстой худлаа шүү.
Мөнхбат бол болжийно оо. Энэ Самарсайханаасаа салбал таарна
Учрал Бямбацогт гишүүн хоёрыг бол болж байна бусад нь мэдэхгүй юм байна
Чойжоо илүүднэ ээ сайд байхдаа ажил хийж чадаагүй ашиг сонирхол нь дийлээд эвгүй нөхөр дөө
Давхар дээлтэй сайдуудаар Засгийн газрыг бэхжүүлэх нь туйлын зөв алхам шүү! Гэхдээ Эдийн засгийн хөгжлийн яамыг эдийн засгаар мэргэшсэн Тэргүүн шадар шадараар удирдуулахыг эрдэмтэн судлаач, инженер-эдийн засагчид бид нар олон удаа санал болгож байгааг онцгойлон анхаарч үзэхийг дахин хүсэж байна.Монгол төрийн Алтан аргамж, залгамж чанар, олог улсын нэр хүнд улам батжиж бэхжих болтугай!
Засгийн газрыг давхар дээлтэй сайдуудаар бэхжүүлэх нь хамгийн чухал алхам шүү! Тэгэхдээ Эдийн засгийн хөгжлийн яамыг Тэргүүн шадар сайдын түвшинд улс ардын аж ахуйн бүх салбараар мэргэшсэн туршлагатай эдийн засагч хүнээр удирдуулах тухай эрдэмтэн судлаач, инженер-эдийн засагч бидний олон удаагийн саналыг онцгойлон анхаарч энэхүү өөрчлөлтийн үеэр тууштай хэрэгжүүлэхийг дахин санал боогож байна. Монгол төрийн Алтан аргамж, залгамж чанар, олрн улсын нэр хүнд улам батжиж бэхжих болтугай.
ТА НАР 60 ТЭРБУМЫН ХЭРГЭЭ НОТОЛЧИХООД САНДУЙ МИEЭ ХУЖАА, СОГТУУ ХҮЧИРХИЙЛЭГЧ МӨНХБАТ, МИEЭГИЙН УТСАН КҮКЭЛДЭЙ 60 ТЭРБУМЧИН БЯМБАЦОГТ ТЭНДЭРЧИН, КОНЦEССЧИН ГЭЖ ЯРЬЖ ЯРЬЧИХААД БАС БЯМБАЦОГТ ДАЖГҮЙ ГЭЧЖЭЭ ӨМХИЙ ХУВАЛЗНУУД
мөнхбатыг казино тоглсон гэж сайд болгож байгаамуу.юу гэж ойлгохов.өөр хүн байж болдоггүй юмуу.давхар дээлтэй хүн байж болохуу
Хүрэлбаатар Энхбаяр Булгантуяа Амартүвшин Учрал Эрдэнэбат Аубакир Сэргэлэн Тогтохсүрэн гэсэн ноён нуруутай, боловсролтой Монгол улсыг аятайхан аваад явах хүмүүс байхын, гэтэл яагаад дандаа үл бүтэхээс нь сайд болгодог юм болоо?
чойжилсүрэнг болио
За боль, гачин юмнууд УИХ-н суудлаа чамлаад, зайлцан бай да. Хаа очиж энэ засагт хэд хэдэн гайгүй сайд бий
Мөнхбат өмнө нь ЗГХЭГ-ын дарга хийж байсан 2,3 сонгогдсон ажлын дадлага туршлагатай зангарагатай улс төрч шүү
Oyjnchineg Munxbat 2 lav demii
МАН - н дараагын ээлж хоолондоо орох болж байгаа юм бна .Хуулийг МАН - өөртөө тааруулж засварлах амархандаа .
за эд нарыг тавьсан дорвол хуучин хүмүүс нь бараг дээр биз дээ шал онцгүй хүмүүс харагдаж байна даа
Учрал.даваасүрэн 2 оос бусад нь дэмий дээ.сайдын ажлыг түмнээ гэсэн цагаан сэтгэлтэй.халуун зүрхтэй хүн хийдэг юм
Соёлын сайдад Г.Мөнхцэцэг маш зөв.
Г.Мөнхцэцэг Соёлын сайдад яг тохирно.
Та нар зүгээр л ажлаа хийлдээ юун сайд дахиад солих дахиад сайд солиод доторхи хүмүүс нь бүгд солигдоод бүх юм холио солио найраа бузар ажлаа хийж чадахгүй хэдэн малнууд дөнгөж ажлаа сурахын даваан дээр солих
Neeree yu? Chaakraad sensaatslaad bna u
Соёлын сайд Номинг овоо юм хийчих чадалтай хүүхэн гэж бодсон юм. Хао масс хавчсаар байгаад шахаж байх шиг. Мөнхцэцэг гэж поп хүүхэн гэж боддог доо