Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 157 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 93 нь нийслэлд, 62 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн гаднын улсаас зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.
Хоногт нэг хүн нас барж, нийт нас баралтын тоо 1983 болсон байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 1832 байгаа бол гэрийн хяналтад 3225 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 694 нь хөнгөн, 898 нь хүндэвтэр, 211 нь хүнд, 29 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 281 хүүхэд, 88 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.