СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-27

Даржаагийн Жамцыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 95 жил, нийтийн аж ахуйн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан зарим иргэдийн шагнаж урамшууллаа.

Газрын албыг удирдан зохион байгуулах, атар газар эзэмших аяныг эхлүүлэн, Монгол- Зөвлөлтийн хамтарсан экспедицийг удирдаж, хөдөө аж ахуйн 360 нэгдэл, 25 сангийн аж ахуйд газар нутгийг эзэмшүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хил хязгаарыг тогтоох ажлыг удирдан зохион байгуулж, нийслэл, аймаг, сумын эдэлбэр газрын хилийн цэсийг тогтоон баталгаажуулах, тариалан, хадлан, бэлчээр болон газар ашиглалтын судалгааг санаачлан боловсруулж, газрын нэгдмэл сангийн ангилал тус бүрээр тогтоосны үр дүнд нийт нутаг дэвсгэрийн талбайг тодорхойлсон, анхны газар зохион байгуулагч, Даржаагийн Жамцыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа.

Мөн ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:

• “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын зөвлөх, газар зохион байгуулалт, геодези зураг зүйн салбарын ахмад ажилтан Балдангийн Дэмбэрэл;

• Геодези, байр зүй, кадастрын зураглалын “Топкад” ХХК-ийн ахлах техникч Гонгорын Нямдорж;

• Зэвсэгт хүчний барилгын 017 дугаар ангийн ахмад ажилтан Дамын Ням-Очир;

• “Монмэп” ХХК-ийн ерөнхий захирал Мижиддоржийн Саандарь;

• Улсын геодези, зураг зүйн газрын орлогч дарга асан Ядамсүрэнгийн Сэрэвжаа

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

• Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн ахлах багш, профессор Дүгэржавын Дамдинсүрэн, 

ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
Хууль зүй, дотоод хэргийн яамны Ахмадын зөвлөлийн гишүүн Оргийн Жамбалдорж;
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын зөвлөх, профессор Нанзаддоржийн Жалбажав;
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
Сангийн яамны ахлах мэргэжилтэн Хунгаагийн Оюундэлгэр;
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Засгийн газрын ахлах референт Энэбишийн Сумьяа;
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
Ахмад дипломатч Содовжамцын Хүрэлбаатар;
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Жигжидийн Ганбат;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Төрийн ёслолын газрын Засгийн газрын референт Дагдаагийн Батжаргал;
-Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Төмөрбаатарын Өлзий;
-Ахмад дипломатч Лувсангийн Баттулга;
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Архив, нууц албан хэрэг хөтлөлтийн хэлтсийн дарга Даваасүрэнгийн Болор-Эрдэнэ;
-Ахмад дипломатч Равдангийн Оюун;
-Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын архивч, хүний нөөцийн хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн Баасансүхийн Оюунхүү;
-Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Жүгдэрнамжилын Оюунчимэг;
-Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Цэенгийн Цэнгэлмаа;
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
Батлан хамгаалах яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Мягмарын Амаржаргал;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
-Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Барсүрэнгийн Баасандорж;
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Энхбаатарын Бат-Идэр;
-Сангийн яамны ахлах шинжээч Дангаасүрэнгийн Отгонжаргал;
-Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэдээллийн сан, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн Пилжээгийн Саранчимэг;
-Ахмад дипломатч Цэндийн Чухалхүү;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээлэл, технологийн газрын шинжээч Батнайрамдалын Баасандорж;
-Сангийн яамны Төрийн сангийн газрын санхүүжилт, тайлан бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Төмөрбаатарын Мөнгөнцэцэг;
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Төрийн ёслолын газрын дарга Энхболдын Одмөнх;
-Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Пүрэвжавын Сайнзориг;
-Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга Мижиддоржийн Санжаадорж;
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын Засгийн газрын референт Жамъянчойжилын Цолмон нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.