Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнагдсан эрхмүүдийн сэтгэгдлийг хүргэж байна.
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Л.Дамдинсүрэн:
-Хүнсний үйлдвэрлэлийн инженер мэргэжил эзэмшиж, Хөнгөн үйлдвэрлэлийн яаманд мэргэжилтэн, газар, хэлтсийн дарга, орлогч сайд хүртэл ажилласан. Энэ салбартаа 50 жил ажиллаж байна. Цуг ажиллаж байсан хамт олондоо гүн талархал илэрхийлье.
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ерөнхий сайд асан, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Ш.Гунгаадорж:
-Улс эх орондоо хоёргүй сэтгэлээр ажиллаж байгааг минь үнэлж Хөдөлмөр баатар цол хүртээсэнд туйлын их баяртай байна. Цаашид ч улс эх орондоо хоёргүй сэтгэлээр чадлынхаа хэрээр зүтгэх болно. Мөн, 50 жил хамт ханилж байгаа ханьдаа маш их баярлаж байгаагаа хэлмээр байна.
Малын гавьяат эмч, Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө ахуйн газрын дарга Ж.Баттөр:
-Би эрүүл мэндийн салбарт 35 жил ажиллаж байгаагийн 30 жилийг нь мал эмнэлгийн салбарт ажиллаж байна. Мэргэжил нэгт нөхдөдөө, хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хөдөлмөрийн баатаруудаа дэлхийн рекорд амжилтыг бүртгэдэг ГИННЕСИЙН номонд бүртгүүлцгээе
ene heden sariin hednii medee ve?
Дамдинсүрэн гуайдаа хөдөлмөрийн баатар болсонд нь баяр хүргээд урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе.