СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бангладеш улсад гатлага онгоц шатсаны улмаас 39 хүн амиа алджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Бангладешийн өмнөд хэсгийн Жалакати хотын ойролцоо гатлага онгоц шатсаны улмаас 39 хүн амиа алдаж, 100 орчим хүн шархаджээ.

Гурван тавцантай тус хөлөг онгоц нь нийслэл Дакагаас Баргуна хотыг чиглэн явж байхдаа ийнхүү галд автсан байна. 

Осолдсон гатлага онгоц нь 500 орчим хүнийг тээвэрлэж явсан аж. Зорчигчдын зарим нь галаас зугтан ус рүү үсэрснийхээ дараа живсэн гэж гэрчүүд ярьсан байна. Түүнчлэн олон хүн ноцтой түлэгдэж, хүнд шархадсан тул тул амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй юм.

Бүс нутгийн эрх баригчид энэ удаагийн ослыг шалгах тусгай хороо байгуулан ажиллаж байгааг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.