Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 83 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 57 нь нийслэлд, 20 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн гаднын улсаас зөөвөрлөгдсөн зургаан тохиолдол бүртгэгдсэн байна.
Хоногт нэг хүн нас барж, нийт нас баралтын тоо 1982 болсон байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 1941 байгаа бол гэрийн хяналтад 3447 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 716 нь хөнгөн, 952 нь хүндэвтэр, 242 нь хүнд, 31 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 298 хүүхэд, 109 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.
Нийт хүн амын 66.5 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Мөн дархлаа сэргээх гуравдугаар тунд 896 мянга гаруй хүн хамрагджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.