СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-24

Ууланд төөрсөн хоёр иргэний амийг аварчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Улаанбаатар хотын хоёр иргэн загасчлахаар Булган аймгийн Тэшиг сумыг зорьсон байна.

Улмаар иргэд согтууруулах ундаа хэрэглэж хоорондоо муудалцан салж явснаар төөрчээ. , амь насыг нь аварсан байна.

Төөрсөн иргэд, “Бид өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаас болж амь насаа алдах дөхлөө. Хилчдийн алба үйл ажиллагааны талаар ямар ч ойлголт байгаагүй. Хилийн манаатай таарч амь аврагдсандаа үгээр хэлэмгүй их баярласан.

Хилийн манааны бүрэлдэхүүн энэ хүйтэнд өдөр шөнө харгалзахгүй хилээ хамгаалж явдаг юм байна. Хилчидтэй таарч морин дээр нь сундлаад явж байхдаа сэтгэл амарч хилчдэдээ үгээр илэрхийлэхийн аргагүй баярласан. Залуустаа хандаж хэлэхэд эх орны хил хязгаарыг сахин хамгаалж байгаа хилчдийн ажил мэргэжлийг ойлгож бас хайрлаж хүндэлж яваарай. Өөрсдийн болгоомжгүй байдлаас болж та бүхний ажилд чирэгдэл учруулсандаа хүлцэл өчье” гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.