Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 19/06 тоот удирдамжийн дагуу Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Сүмбэр сумдын Ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтэд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийгдэж байна.
Мөн Төв аймагт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүд өөрсдөө эрсдэлийн үнэлгээгээ хийж эхэллээ. Цаашилбал 2022 оноос хяналт шалгалтын үйл ажиллагаанд дижитал шилжилт хийснээр орчин үеийн технологийн шийдэл, цахим системийн шилдэг туршлагыг ашиглан эрсдэлийн удирдлагад суурилсан хяналт удирдлагын нэгдсэн системийг бий болгож, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийгөө үнэлэх, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг иргэдийг бүртгэх, тэдэнд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, нөхцөлийг бүрдүүлэх юм.
Иргэн аж ахуйн нэгжүүд http://beta.inspection.gov.mn/ хаягаар орж бүртгэлээ үүсгэнэ үү.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.