ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар шигшээ багаас хөөгдсөнийхөө дараа мэргэжлийн тулааныг сонгоод байгаа билээ.
Дасгалжуулагч н.Энхтайваны шавь тэрбээр мэргэжлийн боксын гурав дахь тулаанаа хийхээр ОХУ-ыг зорьсон. Түүний тулаан анхандаа энэ сарын 17-нд товлогдсон. Гэвч хойшлон, өнөөдөр өрсөлдөхөөр болоод байна.
Э.Цэндбаатарын өрсөлдөгч нь Аслан Кабисов. Орос эр мэргэжлийн дэвжээнд долоо тулалдахдаа бүгдэд нь ялсан. Үүнээс дөрвийг нь хүнд цолтоор дийлсэн амжилттай. Ялагдал гэдгийг амсаагүй яваа тулаанч.
Э.Цэндбаатар өмнө мэргэжлийн боксын хоёр тулаан хийсэн туршлагатай. Үүнээс нэгийг нь хүнд цохилтоор ялж байсан юм. Манай тамирчин 25, Кабисов 24 настай. 59 кг-д өрсөлдөх тэдний тулаан өнөөдөр Монголын цагаар 21.00 цагт болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ Кавказ арай л урт чацтай харагдаад байна. Үүнийг ялбал мэргэжлийн бокст сайн явна л гэсэн үг. Амжилт
Амжилт хүсье.
наадхыгаа ялчөад тэгээд больж үз . хамаг эрүүл мэндээ сүйрүүлээд үхсэн ацных нь спорт байхав . хүн зодох хэрэг гаруул тоосгодчино л биз дээ
Amjilt
amjilt zaluu mine chi chadnaa
урт бнашү ер н данда л иим урт хүмүүс таарах бхшү
Naadxaa baraxgui bol tgeed ajil torol xiigeed chimeegui amidraaraidaa
Амжилт хүсье Наад өрсөлдөгч чинь урт мөчтэй нөхөр бна шүү
Mongol zaluu Yamar baidagiig medrvvleed uguurei
Manai hun iluurhej bgd ylah ni todorhoi amjilt2
амжилт хүсье
Bie nooj l tulaldahgvi bol amarhan tsutschih geed l bga haragddag shv Orsoldogch zaluu neleen changa er baih shv
amjilt hvsii mundag shvv❤❤