СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Хан- Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Н.Түвшинбаяр нь Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Түүнд холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2.1 зүйл ангид зааснаар буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.

Түүнчлэн хохирогчийн ар гэрийнхний хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярыг арванхоёрдугаар сарын 21-нд цагдан хорьсон юм.

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл: Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан/ заасны дагуу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийх шаардлагатай гэж үзэн прокурорт буцаах шийдвэрийг гаргажээ. Н.Түвшинбаярыг цагдан хорих шийдвэрийг үргэлжлүүлэхээр болсон. 

Н.Түвшинбаярын өмгөөлөгч "Н.Түвшинбаяр ихэд гэмшиж байгаа. . Цаашид хохирлыг нөхөн төлнө. Түүний хувьд гэмшиж байгаа. Хохирогчийн эрүүл мэндэд санаа зовж байгаа. Хэргийг хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүллээ” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.60

Хүний амийг мөнгө өгсөнөөр дүгнэдэг болчихсон юм уу мөнгийн өгөөд хүн зодоод болно гэсэн үг үү

zochin
2 жилийн өмнө
103.212.116.194

Hun buruugaa huleegeed gemsheed baihad ene humuus doromjlohoo boliochdee.Medeej naizigaa gemteesen yum chini mash ih haramsaj baigaa shuudee.Herev arhi uugaagui bsan bol tiim hereg garahgui l bsan shuudee.Hunig muulj huni muud bitgii durlaad bai.Hench slddag yum

Зочин
2 жилийн өмнө
192.82.84.15

Харин тиймээ

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.25

Tiish dee. Hetsuu l bga sh dee. Dotoroo yaj bgaag mdhgui bj.....magadgui zem shiitgelees iluu nziigaa hohiroosondoo betgerch yvaa ch yum biluu hen medlee.

Otgontsetseg
2 жилийн өмнө
66.181.161.13

Tiim shuu hen ch aldaj hend ch gai taarch bolno buu doromjlooroi.

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.53

Түвшинбаярын түмэн буруу. Гэхдээ одоо хамгийн зөв гарц бол эмчилгээний төлбөрийг таслалгүй төрүүлсээр байх юм. Түвшинбаярыг одоо шоронд хийлээ гээд Энхбат эдгэчих биш. Төлбөрийг нь төлүүлж Энхбатыг эмчлэх нь хамгийн гол зорилго. Зүгээр байсан бол, архи уугаагүй бол энэ тэр гээд ярих одоо хэрэггүй. Шүүдгээрээ шүүгээд л дуусгана биз .

Шинээ
2 жилийн өмнө
192.82.84.15

50 саяыг л төлсөн гээд байсан, маш ойрын эх сурвалж тухай бүрт нь мөнгийг төлж байгааг хэлсэн. Маш муухай зүйл хийсэн нь үнэн, аймаар. Гэхдээ ор үндэсгүй худлаа ярих бас муухай.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.73

50 сая чинь хэдхэн өдрийн эмчилгээний төлбөр байлгүй дээ.

Зочин Зочин
2 жилийн өмнө
203.91.115.45

Энэ цаг үед энэ алуурчны тэр баатар энэ тэр цол гуншин хэнд хэрэгтэй юм. Гэмт хэрэгтэн алуурчин шүү дээ энэ новш !!!. Үүнээс хойш цол гуншингүй мэдээлэл тавиачээ муусайн бөгс долоогч пялдагауудаа!!!.

Ээж
2 жилийн өмнө
51.9.54.237

Хүнийг галзуу солиотой араатан болгодог өөрийн ухамсаргуй жолоодлогогуй болгодон архи дарс пиво согтууруулах мансууруулах шингэн бодис битгий хжрэглээчээ монголчуудаа.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.31

Олон түмэн болон төрийн итгэлийг хөсөрдүүллээ дээ бас манайханд .цол гуншин гавьяа шагнал авсан хүмүүсийг хөхүүлэн хөөргөж элдэв ажил албанд дэвшүүлдэг.энэ бүхнээ болимоор юм тамирчин бол тамираа л хийх.дасгалжуулагчаа хиймээр.бас хийлгэмээрюм

Зочин
2 жилийн өмнө
202.179.21.250

Зодох байтугай алчихаад ямарч хариуцлага хүлээхгүй томчууд зөндөө л байна. Бас ч өөрийгөө өмөөрөхгүй төлбөр төлөөд л явж байгаа юм бишүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.