СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Тэмүүлэн: Гаалийн хяналтын бүсэд танилынхаа гар тээшийг авч орсон мөрдөгчийг ажлаас нь чөлөөлсөн

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

“АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа.

АТГ-ын ХМОНХХ ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: 

-АТГ-ын мөрдөгчид улсын хилээр 20 кг алт оруулж ирсэн гэдэг бол худал ташаа, үндэслэлгүй мэдээлэл. Хаанаас ямар зорилгоор ийм мэдээлэл тараагаад байгааг гайхаж байна. Байгууллагын үйл ажиллагааг зориуд харлуулах гэсэн бас нэгэн оролдлого юм уу гэж харж байгаа.

Бодит байдлын талаар үнэн зөв мэдээлэл тодруулгыг өгье. Авлигатай тэмцэх газрын нэр бүхий мөрдөгч нар 2021 оны 11 дүгээр сард Турк улсад олон улсын санхүүгийн сургалтад оролцсон. Сургалтад оролцоод буцаж явахдаа онгоцонд мөрдөгч “С” нь байрныхаа танил ах “П” гэгчтэй тааралдсан байна. Ингээд онгоцноос буухдаа түүний гуйлтаар гар тээшийг нь авч, гаалийн хяналтын бүсэд орсон. . Энэ бол мөрдөгчийн хувьд цэвэр хувь хүний хариуцлагагүй, хайхрамжгүй үйлдэл. Ингээд гаалийн байцаагч тухайн тээшний эзнээр гаалийн бүрдүүлэлтийг нөхөн хийлгэж, Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан байна.

-Мөрдөгч нар гэж бичээд байгаа шүү дээ. Хэд хэдэн хүн хамжиж оролцсон юм биш үү?

-Үгүй. Манай мөрдөгч нар сургалтад оролцон, албан ажлаар зорчиж байсан. Бусад мөрдөгчийн хувьд уг асуудалд ямар ч хамаагүй, хууль бус үйлдэл хийгээгүй. байсан.

-Мөрдөгч С-д хариуцлага тооцох уу?

-Хариуцлага тооцсон. Авлигатай тэмцэх газрын дотоод хяналтын нэгжээс албаны шалгалтыг явуулан өөрийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж, байгууллага албан хаагчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, . Цаашид албан ажлаар болон хувийн шугамаар гадаад, дотоодод зорчихдоо бусдын эд зүйл, дайвар авахгүй байх, танил хүмүүсийн гуйлт хүсэлтээс татгалзах, сахилга ёс зүйн дүрэм зааврыг чанд мөрдөж байх анхааруулга үүргийг нийт албан хаагч нарт өгөөд байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ddfdd
2 жилийн өмнө
198.16.78.45

za ongotsond ch taaraldaagui bhaa. ugsen tohiroltsoj shunahai sedelt shuud haragdaj bn

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.44

Авилгатай тэмцэх газрынхан ингэж хариуцлага алдаж байж хууль зөрчсөэ үйлдэл хийх юникод бол бусадтай нь юу ярихад монгол улс үнэхээр сүйрч байгааг харуулж байна

зүгээр л нэг муу иргэн
2 жилийн өмнө
66.181.161.114

Тиймээ тийм төр хууль хүчнийнхэн МАНууд та нарын зөв

Иргэн
2 жилийн өмнө
192.82.78.202

Яахаараа хүниы гар тээшийг өгөхөөр нь зүгээр аваад гарч явсан гэдэг АТГ- ын ажилтан ямар хариуцлагатайгаа мэдээгүй байсан хэрэг үү. Ийм үүрэг хариуцлагаа мэддэгүй хайхрамгүй хүмүүс ажилладаг гэхэд харамсалтай гэхэд багадахаар үйл явдал болж дээ

Зочин
2 жилийн өмнө
64.119.19.58

Мэдээж шунахай сэдлээр хөлс мөнгөнд нь л болоо биз. Угаасаа АТГ дандаа хахуулаар л хахуул, албан тушаал ашиглах зэргийг хаацайлж байдаг газар биз дээ. Бараг 10000 аас 1ийг нь л хэрэг болгодог биз дээ.

Иргэн
2 жилийн өмнө
203.91.115.55

Шаалдаа хураагдсан мөнгийг угааж алт болгоод оруулж ирж бгаад баригдсан штээ

Зочин
2 жилийн өмнө
92.223.86.9

хуцаач хар тамхи зарсан шагналын мөнгөө оруулах гэж байгаад баригдсан юм биш үү!

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.91

Зөв тэгж хариуцлага тооцох хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.